
Би багаасаа зурах, бичих, хувь хүний сэтгэл зүйд сонирхолтой байсан бөгөөд хүүхэдтэй болсны дараа хүүхдийн зүрх сэтгэлийн хөгжилд чиглэсэн хүүхдийн зурагт ном бүтээхийг хүссэн. Ингээд багадаа эмээтэйгээ хөдөө монгол ахуйд өссөн бяцхан түүхээс сэдэвлэн анхны зурагт номоо гаргасан. Зөвхөн зурагт номоос гадна хүүхдийн төсөөлөн бодох, бүтээх чадварыг хөгжүүлэх бүтээгдэхүүнтэй хослуулан сонирхолтой ертөнц бүтээх хүсэлтэй. Та эндээс миний ном болон номын дүр бүхий эсгий тоглоом, цаашлаад хүүхдийн хөгжилд чиглэсэн миний бэлдсэн материалуудыг авах боломжтой.